ХҮН ХУДАЛДААЛАХ НЬ ОРЧИН ЦАГИЙН ХҮНИЙ БООЛЧЛОЛ ЮМ | - Дэлхий дээр жил бүр 800 000 гаруй хүн хил дамнуулан худалдаалагддаг байна, түүнээс 70% нь охид, эмэгтэйчүүд. -Монголд албан ёсоор мэдэгдэж байгаагаар 2001 онд хүн худалдаалах гэмт хэргийн 1 гаралт байсан бол 2008 оны байдлаар 300 гаруй хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна.Гэвч энэ нь бодит байдлыг харуулсан тоо биш юм. - Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын мэдээлсэнээр 2003-2009 нийт 139 хүн бэлгийн мөлжлөг, 92 хүн хөдөлмөрийн мөлжлөг, 45 хүн зуучлалын захиалгат гэрлэлт хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, туслалцаа дэмжлэг авчээ. -Улсын Дээд шүүхийн судалгааны төвийн мэдээллээр 2005-2009 онуудад хүн худалдаалах гэмт хэрэг (Монгол Улсын эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан) 8 үйлдэгдсэн бөгөөд үүнд 16 хүн ял шийтгүүлсэн. |
Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хүч хэрэглэх, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эмзэг байдлыг нь ашиглах, эсхүл өөр этгээдийг хяналтдаа байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр хийж буюу ашиг олгон хахуульдах зэрэг аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуóгдуулах буюу хүлээж авах үйлдлийг хэлнэ. Мөлжих гэдэгт наад зах нь бусдыг биеийг нь үнэлүүлэх буюу бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад хэлбэрүүд, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах буюу эрхтнийг нь авах зэргийг ойлгоно. (Палермогийн протоколоос...) БНХАУ Израиль (Эрээн, Хөх хот, Бээжин, Хонконг, Макао) Украин МОНГОЛ УЛС → БНСУ Казахстан Япон Турк Малайз Европын зарим орнууд Сингапур Тайвань Арабын Нэгдсэн Эмират Улс Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал: -Энэ гэмт хэрэгт голдуу хүүхдүүд, өсвөр насныхан болон ажилгүй залуучууд өртдөг байна. -Ажилд оруулах, гадаадад сургах гэх мэт худал амлалт бүхий зар, ТВ чаатыг ашиглан хохирогчдыг элсүүлдэг. -Хохирогчдыг голдуу биеийг нь үнэлүүлэх, хуурамчаар гэрлүүлэх болон уул уурхай, хөдөө аж ахуй, ресторан, массажны газар, караоке баар зэрэгт бага хөлсөөр ажиллуулж, боолчлолтой төсөөтэй байдалд байлган их хэмжээний ашиг орлого олдог байна. -Хүн худалдах нь хүний эрхийг зөрчсөн ноцтой гэмт хэрэг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар хүн худалдаалсан бол арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Та санал хүсэлтээ бидэнд өгнө үү? Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаар санал, бодол, туршлагаасаа хуваалцах боломж байгаа тул Та бидэнтэй хамтран ажиллана уу. Энэхүү цахим хуудсаар уг сэдвээр гарсан тайлан болон бусад холбогдолтой мэдээллүүдийг бусадтай хуваалцах боломж ч мөн Танд бий. Та дараах хаягаар бидэнд хандана уу: info@humantrafficking.mn |